fbpx

Хүмүүжил

image

Өөдрөг, сайн хүн болгохыг хүсэж л байвал хүүхдээ энхрийлж хайрлах арга, эв дүйд суралцахаас өөр аргагүй. Бага насныхан буюу 6 хүртэлх насны хүүхдэд ээж, аавтайгаа хамт байж энхрийлэл, нөмөр нөөлөг, хайр халамжийг мэдрэх хэрэгцээ ямагт хэвээр байдаг. Тэгэхээр бага насны хүүхдийн хувьд ээж, ааваасаа хүсэх зүйлийг дараах байдлаар ойлгож болох юм. Үүнд:

  • Аав, ээж над руу эелдэг харж, надтай харц тулгарч байгаасай.
  • Хийж байгаа зүйлдээ намайг оролцуулаасай.
  • Миний хэлсэн, хүссэнийг анхааралтайгаар сонсоосой.
  • Алдаа гаргавал түүнийг минь өршөөгөөсэй.
  • Дүүтэй болсон ч гэсэн намайгаа анхаарсан хэвээрээ байгаасай.
  • Гэр бүлийнхэн маань тайван амгалан, баяр баясгалантай байгаасай.
  • Надтай тоглож, гадаа хамт гараасай.
  • Миний хийх гэсэн зүйлийг хийлгээсэй.
  • Миний авах, үзэх гэсэн зүйлийг хориглохгүй байгаасай.
  • Ээж, аав намайг тэвэрч, үүрч, үнсэж, өвөр дээрээ суулгаасай.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх