fbpx

Эрүүл мэнд

image

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо гаруй хоног үлдээд байна. Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, шинжилгээний бичгээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг.

Шинжилгээг улсын, хувийн аль ч эмнэлэгт өгөх боломжтой. Дүүрэг болгон өөрийн зохион байгуулалтын дагуу дараах хуваарилалтыг гаргажээ. Зарим дүүрэгт бүртгүүлсэн цэцэрлэгтээ очиж шинжилгээ өгөх хуваарьтай бол бусад дүүрэгт доорх байршил, цагийн хуваарийн дагуу очин шинжилгээ өгөх боломжтой.

Дүүргүүдийн шинжилгээ авах эмнэлгүүдийн байршил болон цагийн хуваарийг нэгтгэн хүргэж байна. Бусад шаардлагатай мэдээллийг харьяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нараас тодруулна уу.

Багануур дүүрэг:

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ

Тайлбар: 

  • Үзлэг оношлогоог хүүхдийн тасаг, төрөх тасгийн эргэлтийн төв хаалганы 1-р давхарт 08:00-17:00 цагийн хооронд хийнэ.
  • Цэцэрлэгийн хүүхдүүд үзлэг, оношлогоонд хамрагдах өдөр тухайн цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн эмч  ирж, зохицуулалт хийж өгнө.
  • Үзлэг, оношлогоонд орох өдрийн өмнөх өдөр амбулаторийн эрхлэгчид хүүхдүүдийн нэрсийг авчирч өгнө. /овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг, регистрийн дугаар/
  • Оношлогооны урвалжийн өртөг болох 1000₮ кассанд тушааж, тасалбарыг үзлэг хийж байгаа эмчид өгнө.

Багахангай дүүрэг:

Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:00-10:00/

Бямба-Ням /Ажиллахгүй/

  • Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв- 1 дүгээр хороо, Өндөр толгойт

Баянгол дүүрэг:                 

Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:00 -15:00/

Бямба-Ням /09:00-15:00/

  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 18 дугаар хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж

Сүхбаатар дүүрэг:      

Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:30 -11:00/

Бямба-Ням /08:30-14:30/

  • Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв- 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж
  • Салбар амбулатори I- 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орос 3-дугаар сургуулийн баруун талд байрладаг
  • Салбар амбулатори II- 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн байр

Сонгинохайрхан дүүрэг:

СХД-ИЙН ХАРЪЯА ТӨРИЙН ӨМЧИТ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

Тайлбар:

  • Эцэг эхчүүд дээрх хуваариар харъяа цэцэрлэг дээр ирж урьдчилан сэргийлэх үзлэгийн  цагийн хуваарийн дагуу хүүхдүүдээ үзлэгт бүрэн хамруулна уу.
  • Урьдчилан сэргийлэх үзлэгээр хүүхдийн өндөр,  жинг хэмжих, арьс өнгө, амны хөндийн үзлэг хийх, шээсний болон цагаан хорхой илрүүлэх  шинжилгээнүүд хийгдэнэ.
  • Сайтар угааж цэвэрлэсэн тунгалаг жижиг шилэн саванд хүүхдийн шээсийг хийж, битүүмжилж  эмч, эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгөх. / 100-150 мл шээс/
  • Шаардлагатай мэдээллийг харъяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нараас тодруулж лавлана уу.

Хан-Уул дүүрэг:     

Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:30-10:00/

Бямба-Ням /Ажиллахгүй/

  • Хан-Уул эрүүл мэндийн төв- 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө
  • Яармаг салбар- Яармагийн дэнжид байрладаг

Чингэлтэй дүүрэг:   

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-10:00

Бямба-Ням /Ажиллахгүй/

  • Төв салбар- 4 дүгээр хороо, бага тойруу 56, Байгалийн түүхийн музейн хойд талд, Сангийн яамны зүүн талд 3 давхар цэнхэр байшин
  • Хүүхдийн амбулатори- 15 дугаар хорооны цогцолбор байрны хойд талд байрладаг

Баянзүрх дүүрэг:

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

1-р баг

Багийн ахлагч: Б.Довдон              Утас: 88621307

Бүртгэл: Э.Батсайхан

Байршил Цэцэрлэг Хүүхдийн тоо Хугацаа Багийн бүрэлдэхүүн
1. 17-р хороо Шар хадны эцсийн буудал 3-р цэцэрлэг 350

2018.08.22

09:00

Эмч: С.Уянга

17-р хорооны сувилагч

2. 9-р хороо Шархадны гудамж шархадны эцэст, хорооны цогцолбор байрны хажууд 167-р цэцэрлэг 180

2018.08.23

09:00

Эмч: С.Уянга

9-р хорооны сувилагч

3. 16-р хороо  Офицеруудын ордноос Цайзруу өгсдөг замын баруун талд 72-р хотхоны хажууд 8-р цэцэрлэг 230

2018.08.24

09:00

Эмч: С.Уянга

16-р хорооны сувилагч

4. 16-р хороо 53-р сургуулийн баруун талд 21-р цэцэрлэг 400

2018.08.28

09:00

Эмч: С.Уянга

16-р хорооны сувилагч

5. 22-р хороотой хамт 169-р цэцэрлэг 250

2018.08.29

09:00

Эмч: С.Уянга

22-р хорооны сувилагч

6. 22-р хороо эцэс 213-р цэцэрлэг 250

2018.08.29

14:00

Эмч: С.Уянга

22-р хорооны сувилагч

7. 16-р хороо 27б байрны урд талд, хорооны цогцолбор байрны урд  талд 82-р цэцэрлэг 600

2018.08.30

09:00

Эмч: С.Уянга

16-р хорооны сувилагч

8. 24-р хороо “Газарчин” ДС- ийн урд 251-р цэцэрлэг 80

2018.08.31

09:00

Эмч: С.Уянга

24-р хорооны сувилагч

9. 16-р хороо 16-р хороолол 40-р сувилал 180

2018.09.06

09:00

Эмч: С.Уянга

16-р хорооны сувилагч

2-р баг

Багийн ахлагч: М.Жаргалмаа     Утас: 88203993

Бүртгэл: Г.Ариунбаяр

Лаборант: Салбар амбулатори 1

Байршил Цэцэрлэг Хүүхдийн тоо Хугацаа Багийн бүрэлдэхүүн
1. 6-р хороо Оюутны байруудын зүүн талд 59-р цэцэрлэг 200 Засварт орсон тул үйл ажиллагаа явуулахгүй.
2. 15-р хороо 13-р хороолол 84-р сургуулийн баруун талд

122-р цэцэрлэг

 

900

2018.08.27

2018.08.28

09:00

Эмч Д.Ариунцэцэг

Цэдэн Эрдэнэ ӨЭМТ-ийн сувилагч

3. 18-р хороо 84-р сургуулийн зүүн талд 129-р цэцэрлэг 900

2018.08.29

2018.08.30

09:00

Эмч Д.Ариунцэцэг

Сугар Энх ӨЭМТ-ийн сувилагч

4. 18-р хороо 13 дунд замын хойд талд 147-р цэцэрлэг 800

2018.08.22

2018.08.23

09:00

Эмч Д.Ариунцэцэг

Сугар Энх ӨЭМТ-ийн сувилагч

5. 6-р хороо 13-р хороолол 31-р байрны урд 136-р цэцэрлэг 300

2018.08.31

10:00

Эмч Д.Ариунцэцэг

Оцело сэргэлт ӨЭМТ-ийн сувилагч

3-р баг

Багийн ахлагч: Х.Эрдэнэбаатар            Утас: 99786363

Бүртгэл: Х.Эрдэнэбаатар

Лаборант: Ариунзаяа

Байршил Цэцэрлэг Хүүхдийн тоо Хугацаа Багийн бүрэлдэхүүн
1. 12-р хороо Жанжин клубын хажууд 20-р цэцэрлэг 480

2018.08.23

10:00

Эмч: Энхтуяа

Бүртгэл: Х.Эрдэнэбаатар

Лаборант: Ариунзаяа

2. 8-р хороо Цагдаагийн академи 32-р цэцэрлэг 580

2018.08.24

10:00

3. 20-р хороо 63-р цэцэрлэг 300

2018.08.25

10:00

4. 23-р хороо 211-р цэцэрлэг 300

2018.08.26

10:00

5. 23-р хороо Улиастайн хуучин эцэс

6-р цэцэрлэг

 

525

2018.08.26

15:00

6. 28-р хороо Хужирбулан аврах, гал унтраах 35-р ангийн зүүн талд 203-р цэцэрлэг 300

2018.08.30

10:00

7. 11-р хороо хонхор 64-р цэцэрлэг 180 Хонхорт орно
8. 11-р хороо Ургах наран хороолол 200-р цэцэрлэг 280 Хонхорт орно

4-р баг

Багийн ахлагч: Г.Пүрэвдулам     Утас: 89940728

Бүртгэл: О.Сэнгээмаа

Лаборант: Салбар амбулатори 2

Байршил Цэцэрлэг Хүүхдийн тоо Хугацаа Багийн бүрэлдэхүүн
1. 7-р хороо Эрүүл мэндийн төвийн

204-р цэцэрлэг

 

230

2018.08.24

09:00

Эмч: Л.Хулан

Сувилагч: О.Сэнгээмаа

 

2. 19-р хороо сансарын колонкийн урд 210-р цэцэрлэг 280 2018.08.27
3. 19-р хороо Газарчин ДС-ийн урд 168-р цэцэрлэг 280

2018.08.28

09:00

4. 27-р хороо Дарь эх 45-р цэцэрлэг 265

2018.08.28

14:00

5. 21-р хороо  Дарь-эх ганц худагын аманд, хорооны цогцолбор байрны хажууд 199-р цэцэрлэг 250

2018.08.29

09:00

 

6. 21- хороо Дарь-эх ганц худагын аманд, хорооны цогцолбор байрны хажууд 202-р цэцэрлэг 330

2018.08.29

14:00

7. 1-р хороо Сансарын колонкийн урд 22-р цэцэрлэг 680

2018.08.30

 

5-р баг

Багийн ахлагч: Ч.Бямбасүрэн    99270438

Бүртгэл: С.Норовчимэг

Лаборант: Поликлиникийн лаборатори

Байршил Цэцэрлэг Хүүхдийн тоо Хугацаа Багийн бүрэлдэхүүн
1. 4-р хороо 97-р сургуулийн урд 191-р цэцэрлэг 240 Өрх хийнэ

Эмч: М.Өлзийжаргал

Сувилагч: Н.Биндэрьяа

2. 4-р хороо Цагдаагийн 805-р ангийн 201-р цэцэрлэг 270 Өрх хийнэ
3. 5-р хорооны хажууд 128-р цэцэрлэг 250

2018.08.24

10:00

4. 10-р хороо Ботаникийн цэцэрлэгийн хойд талд 62-р цэцэрлэг 280

2018.08.25

10:00

5. 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө 172-р цэцэрлэг 260

2018.08.27

10:00

6. Нэгдсэн эмнэлэгийн баруун хойд талд, 5 р хорооны цогцолбор байрны хажуу талд 115-р цэцэрлэг 300

2018.08.28

10:00

7. 3-р хороо 33-р сургуулийн  баруун урд талд 61-р цэцэрлэг 450

2018.08.29

10:00

8. 5-р хороо Кино үйлдвэр 52-р цэцэрлэг 260

2018.08.30

09:30

9. 5-р хороо Кино үйлдвэр 146-р цэцэрлэг 300 Үйл ажиллагаа хэдийд эхлэх талаар хариу өгнө
10. 3-р хороо 33-р сургуулийн урд 50-р цэцэрлэг 200 Нураагдах жагсаалтанд орсон тул эргэж хариу өгнө

Налайх дүүрэг:

Налайх дүүргийн хувьд тухайн бүртгүүлсэн цэцэрлэг дээрээ очиж хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт орно. Үзлэгийн хуваарь албан ёсоор гараагүй байгаа тул бид тодорхой болмогц та бүхэнд мэдээлэл хүргэнэ.

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх