fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хоног үлдлээ. Иймд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэлийг танилцууллаа.

Сургуулийн өмнөх боловсрол

2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.

  • Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг),
  • Хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангасан нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

Энэ онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, орны тоо 3185-аар нэмэгдэнэ.

Есдүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэх юм. Урьдчилсан мэдээгээр 260 мянган  хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Энэ нийт 27 172 багш, ажиллагч ажиллаж байгаагийн 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш байна. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.

Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байна.

Сэтгүүлч Б.Чимэг

X
Нэвтрэх