fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн сургуулиуд нэгдүгээр ангид элсэгчдээ энэ сарын 20-30-ны өдрүүдэд бүртгэхийг нийслэлийн Боловсролын газраас шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу бүртгэл үргэлжилж байна.

БСШУСЯ-наас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн мэдээллийг ил тод, нээлттэй болгож, элсэлт, бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулах үүрэг өгсөн.

Мөн шилжиж ирсэн, түр оршин суугч иргэдийн хүүхдийг оршин суугаа газрын хамран сургах тойргийн сургуульд бүртгэхийг анхааруулсан юм. Үүний тулд шилжин ирсэн, түр оршин суугч харьяалах хороондоо бүртгүүлсэн байх хэрэгтэй.

Энэ хичээлийн жилд 2012 онд төрсөн хүүхдийг л нэгдүгээр ангид оруулна гэж салбар яамнаас мэдээллээ.

 Сэтгүүлч Б.Чимэг

X
Нэвтрэх