fbpx

Мэдээ, мэдээлэл

Миа Афлало хэмээх 5 настай охин Vogue сэтгүүлд аль хэдийнэ зургаа авахуулсан, хүүхэлдэй шиг дүр төрхтэй хүүхэд аж. Тэрээр Израйль улсын Тэл Авив хотноо амьдардаг бөгөөд  инстаграм хаягтаа 54 мянган дагагчтай, Британийн Vogue сэтгүүлтэй хамтран ажиллаж байжээ.

Миагийн онцлог дүр төрхийг бий болгож буй нэгэн зүйл нь түүний өтгөн хар үс юм. Түүний үсчин Саги Дахари хэлэхдээ “Түүний үсийг олон цагаар янзлахад тэр огтхон ч залхаж уурладаггүй, үргэлж л инээмсэглэн хүн бүртэй найрсаг байдаг” хэмээн түүнийг магтжээ.

Харин түүний энэхүү дүр төрхийг сошиал орчинд буруутгах хүмүүс байдаг аж. Тэд ихэнхдээ “Хүүхдийг хүүхэд шиг байлга” эсвэл “Хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулан олны анхаарлыг хэт татах нь сөрөг зүйлд л хүргэнэ.  Муу хүмүүс хаа сайгүй байгаа шүү дээ” хэмээн шүүмжилдэг аж. Харин зарим нь “Энэ бол гоо үзэсгэлэнг илтгэх эерэг зүйл. Хүүхэд багаасаа өөртөө итгэлтэй байж болдог гэдгийг түүнээс харж болно” гэж үзэж байгаа юм.

Харин таны бодол?

5 настай Миа Афлало болон түүний үсчин Саги Дахари

Сэтгүүлч Б.Сондор

X
Нэвтрэх