fbpx

Мэдээ, мэдээлэл

image

"Пи Ди Ай Си" шүдний эмнэлэг жирэмсэн ээжүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Жирэмсэн ээжүүдийн өдөр болгон зарлажээ.

Өдөрлөгийн хүрээнд жирэмсэн ээжүүдийн амны хөндийн үзлэг, оношлогоо хийж, шаардагатай бүхий л эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг байна.

Энэ жил уг санаачилгад Булган аймгийн Эрүүл мэндийг газар, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Mиракл шүдний эмнэлгүүд нэгдэж, тус тусын эмнэлэгт жирэмсэн ээжүүдийн шүдний үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм. Энэ сайн дурын эмчилгээнд хүссэн ээжүүд хамрагдах боломжтой.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх