fbpx

Боловсрол

image

Орчин үеийн хүүхдүүд сургуульд орохоос өмнө уншиж сурсан байдаг. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ эрт уншиж сургах гэж яарах шаардлагагүй.  Та хүүхдээ сайтар ажиглаж уншиж сурах цаг нь болсон гэдгийг ойлгосон үед уншихыг зааж өгөөрэй.

ЯМАР ҮЕД ХҮҮХЭД УНШИХАД БЭЛЭН БОЛСОН БАЙХ ВЭ?

  • Хүүхэд бүтэн өгүүлбэрээр бүрэн гүйцэд ярьж чаддаг байх.
  • Болсон явдал, үзсэн кино, хүүхэлдэйн талаар ярьж тайлбарлаж чаддаг байх
  • Сонссон үг, үсгийг зөв сонсон зөв дуудаж чаддаг байх
  • Зургаас дүрснүүдийг зөв ялгаж хэлж чаддаг байх
  • Байршил тогтоох чадвартай байх буюу баруун, зүүн, дээд, доод гэх зэрэг үгсийг ялгаж утгыг нь мэддэг байх.

Дээрх чадварууд хүүхдэд байгаа тохиолдолд 5 наснаас эхлэн уншихыг зааж болно. Заах  арга барилыг мэргэжлийн хүнтэй зөвлөлдөн тодорхойлоорой. Гол нь хүүхдийг уйдаан залхаалгүй хүч хэрэглэлгүйгээр сонирхолтой байдлаар буюу тоглоом хэлбэрээр заагаарай.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх