fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхдэд эхийн сүүг орлох шим тэжээл байхгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл хүүхдээ хөхүүлдэг эхчүүдийн бие махбодод ч олон эерэг үр дагавар гарч байдаг ажээ. Тийм ч учраас судлаачид хүүхдээ хөхүүлэхэд ээжүүд илүү хүч чадалтай болно гэж үздэг. Тухайлбал:

  1. Эмэгтэйчүүд өөрийн бие махбодын өвөрмөц чадварыг үнэлж мэдэрнэ.
  2. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн ажилтнаас хараат байдал нь багасна.
  3. Сүүгээрээ нялх үрийнхээ хэрэгцээг бүрэн хангаж, эхийн ачлал үзүүлж байгаагаараа бахархана.
  4. Эхчүүдийг цус багадалт, өндгөвчний болон хөхний хорт хавдар, яс сийрэгжих, судас хатуурах зэрэг эмгэгээс сэргийлнэ.
  5. Эхийн бие дэх нөхөн төлжилт сайжирч тэнхрэх нь хурдан байдаг.
  6. Тэдний нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөнө.
  7. Эмэгтэй хүний хөх ариун нандин эрхтэн гэдгийг баталгаажуулж, хөхийг сексийн ухагдахуун болгодог үзлийг дардаг.
  8. Эв нэгдэл, хамтын ажиллагааг өрх гэр, нийгэм, үндэстэн, олон улсын түвшинд баталгаажуулна гэх зэргээр тодорхойлжээ.

Эх сурвалж: "Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир"

Зөвлөх: М.Оюунбилэг, Ж.Батжаргал

X
Нэвтрэх