fbpx

Ээж, аавуудад

image

ҮЛ ЯЛГАВАРЛАХ ХАНДЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь ялгаатай байдлыг үнэлж, эрх тэгш байдлыг дэмждэг идэвхтэй хандлага юм. Хүүхэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж сайшааж сурахад энэ хандлага маш чухал.

ҮЛ ЯЛГАВАРЛАХ ХАНДЛАГА (Antibias focus) - Хүүхдийн хүйс, арьсны өнгө, соёл, хэл, чадвар зэрэг өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, олон соёлын онцлогийг үнэлж, эрх тэгш байдлыг дэмжих идэвхтэй хандлага.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦОО

Үл ялгаварлах үзлийн эхний чухал алхам бол бусдын ялгаатай байдалд өөрөө эерэг хандаж үлгэрлэх явдал юм. Ялгаварлах хандлагад юу багтдаг талаар ойлгож, түүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд дотроо нуугдаж буй сөрөг хандлагаа олж нээх буюу нягтлан үзэх нь зүйтэй. Иймд гудамж талбайд явж байхдаа амьдралын түвшин өөр, эрүүл мэндийн асуудлаас болж өөр харагдаж буй хүмүүст ялгаатай хандахгүй байж, хүүхдэдээ үлгэрлээрэй. Тэд хэлсэн зүйлээс илүүтэй харсан, өөрөө оролцсон зүйлийг илүү сайн сурч, мартахааргүй тогтоож авдаг.

X
Нэвтрэх