Ээж, аавуудад

image

УУР БУХИМДЛАА ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Хүмүүс маш их бухимдсан үедээ өөрийгөө хянах чадвараа алдаж, хийж буй зүйлээ ухамсарлаж чадахаа больдог учраас алдаа гаргах нь бий. Эцэг эхчүүд ийм үедээ сэтгэл хөдлөлөө хянаагүйгээс болж хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцөл бүрдэж байна. Гэр бүл, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн эргэн тойронд хүмүүс уур бухимдлаа хянаж сурах нь чухал юм. Иймд тайвшрах зарим аргыг санал болгож байна. Тухайлбал:

  • Биеэ барихыг хичээх үедээ дотроо "Зогс, сүйдтэй зүйл болоогүй байна" гэх зэрэг үгийг өөртөө хэлээд 10 секунд хүлээ. Та өмнөхөөсөө арай тайвширсан байх болно.
  • Юу юугүй "дэлбэрэх" гэж байгаа мэдрэмж төрвөл шууд гараад явах хэрэгтэй. Өөр газар хэдэн минут байж байгаад буцаж ирээд маргаанаа эелдгээр шийдэхийг хичээ.
  • Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн илрэх үед гүнзгий амьсгаа авч тайвширч сур.
  • Уур уцаартай мэдрэмжээ тайван илэрхийлэхэд суралцаарай.
  • Хэн нэгэнтэй маргалдсан, бухимдлыг чинь төрүүлсэн зүйлийн талаар үргэлжлүүлэн удаан болох хэрэггүй. Энэ нь таны сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах сөрөг нөлөөтэй.

Хүүхдээ ч мөн уур бухимдлаа зохицуулж сурахад нь туслаарай. Үүнд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч бүр анхаарах учиртай.

Эх сурвалж: "Хүүхэд, эцэг эхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх" /Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/

X
Нэвтрэх