fbpx

Хүүхдийн хооллолт

image

Нярай хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад тодорхой зүйлсийг анхаарах ёстой бөгөөд эдгээрээс хамгийн чухал, зарим заалтыг мэргэжилтний зөвлөсний дагуу та бүхэнд хүргэж байна.

  • Ой хүртэл нь хүүхдэд чихрийн амт мэдрүүлж болохгүй /цаастай чихэр өгч болохгүй гэсэн үг/
  • Бага насны хүүхдийн хоолонд давс хийхгүй, давстай цай өгөхгүй.
  • Хүүхдийн өсөлт хөгжлийг хангаж чадах, өвчин эсэргүүцэх чадварыг бүрдүүлж чадах, шингэц сайтай хоол сонгож өгөх хэрэгтэй.
  • Шинэ хоол бүрийг эхлээд хагас цайны халбагаас эхлэн өдөр бүр 3-4 цайны халбага нэмж өгнө. Нэг хоолыг 14 хоногт дасгаж оруулна.
  • Шинэ хоол бүрийг эхлэн өгөөд 24 цаг болоход уг хоол тохирох эсэх нь мэдэгдэнэ. Гэдэс ходоодны талаас ямар нэг өөрчлөлт өгөхгүй байх ёстой.
  • Хоол өгөхийн өмнө шууны дотор талд дусааж халуун, хүйтнийг шалгана. Дусаахад бүлээн байх ёстой.
  • Хүүхдийг албадах хэрэггүй.

НЭМЭГДЭЛ ХООЛ ӨГӨХӨД ХҮҮХЭД БЭЛЭН БОЛСНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

  • Хүүхэд толгойгоо сайн даадаг болсон байна.
  • Хүний тусламжтай, тусламжгүй суудаг байх,
  • Нялцгай хоолыг залгиж чаддаг байх,
  • Зажилж чаддах байх,
  • Хэл амаараа хоолыг халбаганаас авч чаддаг болсон байна.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

X
Нэвтрэх