Эрүүл мэнд

image

Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд:

  • Умайн булчингийн агчилт,
  • Нуруугаар өвдөх,
  • Өтгөн хатах,
  • Хөлийн судас өргөсөх, хөх томрох,
  • Ангир уураг ялгаралт нэмэгдэх,
  • Зарим үед хөлийн шөрмөс татах,
  • Гар, хөл хөөнгө болох,
  • Үтрээний ялгадас ихсэх гэх мэт.

Энэ үед ургийн толгой ихэвчлэн доош харж байрласан байдаг ба төрөхөд бэлэн болсон байна.

Та эмнэлгээс алс оршин суудаг бол эхийн амрах байранд очих өдрөө заавал товлоорой.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл даруй эмчид хандаарай:

  • Үтрээнээс цус алдах
  • 38 градусаас дээш халуурах
  • Толгой хүчтэй өвдөх, нүд эрээлжлэх, цусны даравт 140/90-ээс дээш болох
  • Нуруугаар байнга өвдөх
  • Үтрээнээс шингэн ихээр ялгарах
  • Биеийн жин огцом нэмэгдэж, гар хөл, шагай болон нүүрээр хавагнах
  • Гэнэт хэвлий, аарцгаар үргэжлэн өвдөх
  • Тогтмол дунжиж өвдөх
  • Ургийн хөдөлгөөн удаашрах, хөдлөхгүй болох

Мөн төрөх үед шаардагдах бүх зүйлсээ авч гарахад ямагт бэлэн байлгаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх