Эрүүл мэнд

image

Гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг сандраахгүй, өөрөө ч бэлтгэлтэй тайван байхад дараах мэдээлэл танд туслах болно. Үүнд:

  • Энэ үед хүүхдийн жин ойролцоогоор 2,5 кг байна.
  • Эмчээсээ В бүлгийн стрептококкийн халдварын шинжилгээний дүнг асуугаарай. Энэ нян хүүхдэд халдвар үүсгэдэг тул илэрвэл төрөх үед эхийг антибиотикоор эмчилдэг.
  • Амаржих газар болон эхийн амрах байранд ирэхэд шаардлагатай зүйлсээ бэлтгэ. Үүнд: саван, шүдний оо, сойз, солих хувцаснууд, гар нүүрийн алчуур, шаахай, хөхний даруулга, дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн өлгий, малгай, хувцас, живх, эрүүл мэндийн дэвтэр, ойр зуурын бэлэн мөнгө, орны хэрэгсэл гэх мэт.

ДАРААХ АСУУДЛЫГ ЭМЧТЭЙГЭЭ ЗӨВЛӨСӨН БАЙХ ХЭРЭГТЭЙ

Одооноос эхлэн төрөх үйл явцад сэтгэл санаагаа бэлтгэж байх нь цаг нь ирэхээр хүчтэй байхад тань тустай.

  • Эхийн амрах байранд би хэдийд очих вэ?
  • Ургийн ус хагарсныг яаж мэдэх вэ?
  • Төрөлт эхэлж байгаа ямар шинж тэмдэг надад мэдэгдэх вэ?
  • Миний төрөлт эхэлж байвал хэнд хандах вэ?
  • Намайг амаржих үед манай гэрийнхнээс хэн нэг нь хамт байж болох уу?

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх