fbpx

0-1 нас хүртэл

image

5 САРТАЙ ХҮҮХДИЙН АСАРГАА

  • Энэ үед хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоно. Хүүхдийг хөхүүлэхийн өмнө заавал бага зэрэг саагаарай.
  • Хүүхдийн шээс их хурц үнэртэй, хөхөхдөө их хөлөрч буй эсэхийг ажиглаарай. Учир нь энэ бол хүүхэд рахиттай болж эхэлсний шинж.
  • Хүүхдийг долоо хоногт гурваас доошгүй удаа усанд оруулна.
  • Чих, хамрыг байнга цэвэр байлгана.
  • Энэ үед хүүхэд мөлхөх оролдлого хийж эхэлдэг тул гадаргуу дээр чөлөөтэй хөрвөөх нөхцөлийг бүрдүүлж өгөөрэй.
  • Хүүхдийн хөдөлгөөн ихсэж өвөр дээр цогих, сарвалзах зэргээр үргэлж хөдөлдөг тул халуун хоол цайг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулж байх хэрэгтэй.
  • Хүүхэд гартаа тааралдсан юмыг амандаа хийдэг тул залгиж болзошгүй жижиг тоглоом болон юмны хэлтэрхийг хүүхдэд бариулж болохгүй.
  • Хэт их бэгнээд байвал ханиад шуухинаа тусах нь их байна. Мөн хүүхдийг орчноос хэт тусгаарлах шаардлагагүй.

ЭНЭ ҮЕД ХҮҮХДИЙНХЭЭ ДООРХ ШИНЖИЙГ АЖИГЛААРАЙ

  • Өөрөө эргэж хөрвөөж чадаж байна уу?
  • Ойролцоо байгаа тоглоомыг авч чадаж байна уу?
  • Шулганан ганганаж байна уу?
  • Зурагт зэрэг дуу чимээтэй төхөөрөмжийн зүг анхаарч байна уу?
  • Өөрт нь хандсан тохиолдолд инээж, баярлаж байна уу?
  • Эцэг эх болон гэр бүлийн гишүүдийг таньж байна уу?

Эргэлзээтэй зүйл ажиглагдвал эмчид хандаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх