Хүнсний бүтээгдэхүүн

image

Өвлийн улиралд хэрэглэх шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоог бид хөлдөөж хадгалах хэрэгтэй болдог. Харин хүнсийг хөлдөөхдөө дараах зүйлсийг зайлшгүй мэдэх хэрэгтэй хэмээн мэргэжилтэн зөвлөж байна. Үүнд:

  • Зориулалтын зузаан цаас, гялгар уут, эсвэл мөнгөлөг цаасанд боож хий,
  • Хөлдөөж буй бүх хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын гадна талд нь худалдаж авсан он, сар, өдрөө тавь,
  • Хуучин хүнсээ түрүүлж хэрэглэ,
  • Тогтмол тэг ба түүнээс бага хэмд хадгалсан хүнс аюулгүй,
  • Хэрэв хүнсний зүйл хөргөгчинд гэссэн бол түүнийг чанаж болголгүйгээр дахин хөлдөөх нь аюулгүй. Харин дахин дахин гэсгээх үед хүнс чийгээ алдан чанар нь муудна.
  • Хөлдүү байсан түүхий хүнсийг чанаж болгосны дараа хөлдөөх нь аюулгүй.
  • Махыг хөлдөөхдөө чанарыг нь хадгалахын тулд анхны савлагааных нь гадуур мөнгөлөг цаас юм уу гялгар уутаар битүүмжилж хөлдөөгчинд хийгээрэй.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт

Зөвлөх: М.Оюунбилэг

X
Нэвтрэх