fbpx

Эрүүл мэнд

image

Массачусетсийн технологийн институт (MIT) эрдэмтэд, эмч нар хамтран хиймэл оюун ухааныг хөгжүүлжээ.

Тэдний хөгжүүлсэн хиймэл оюун ухаан мэргэжлийн рентгений эмчтэй адил түвшинд хөхний эдийг шинжилж, хорт хавдар тусах магадлалтай эсэхийг тодорхойлж чаддаг аж. Хамгийн давуу талтай нь рентгений зургийг шинжилж дүгнэлт гаргахад хиймэл оюун ухаанд 1 секунд ч хүрэхгүй хугацаа шаардлагатай.

Бүтээж байх явцдаа тэд тус хиймэл оюун ухаанд олон мянган зургийг шинжлүүлж, өгөгдлийн сантай болгосон бөгөөд үр дүнд нь хиймэл оюун ухаан болон рентгений эмчийн дүгнэлт 90 хувьтай таардаг болжээ. Өмнө нь энэ хувь харьцангуй бага байсан юм.

Одоогоор эрдэмтэд тус технологийг эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, хүмүүст илүү хүртээмжтэй болгохоор хичээж байгаа гэжээ.

Эх сурвалж: Engadget.com

Сэтгүүлч Д.Лутбаяр

X
Нэвтрэх