 
        
        		
		
		
		
                    18-аас дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдахаар боллоо
Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон.
Даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм.
Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандана гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        