Баримлын шавар

Баримлын шавар

Сарнай цэцэг

2,480

2019 он 10 сар 12

Сарнай цэцэг бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Цэцгийн хатан гэгддэг сарнай цэцэг өөрийн гэсэн хэлтэй юм байна.

Танд бэлэглэсэн цэцгийн баглаанд хар өнгийн сарнай цэцэг байвал бэлэглэгч тун хэрсүү бодолтой нэгэн болохыг анхааруулж байна гэсэн үг. Харин улаан, шар өнгийн сарнай цэцгийн хослол нь "би чамтай түр хугацаанд болзож байгаа шүү" гэдгийг, улаан өнгийн сарнайн хослол нь "Би чамд ухаангүй дурлаж байна" хэмээн хэлж байдаг гэнэ. Мөн дан цагаан цэцгийн баглаа нь ариун сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог.

Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь "Ганцхан чамд хайртай" гэсэн утгыг агуулдаг бол 11-ширхэг сарнай нь "Чи надад таалагддаг'' гэсэн санааг илэрхийлдэг байна. Мєн 99 ширхэг сарнай бэлэглэх нь "Үүрд хамт байгаач" гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ шүү.   

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх