fbpx

Ээж, аавуудад

image

Өнөөдрөөс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэлнэ. Дүрэмд 60 гаран зүйл заалт шинээр орсон. Тэдгээрээс хүүхэдтэй холбоотой заалтуудыг хүргэж байна.

Арав хүртэлх насны хүүхдийг зориулалтын бус суудал дээр тээвэрлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл, хүүхдийг заавал зориулалтын суудал дээр суулгах ёстой гэсэн үг. Зарим эцэг эхчүүд энэ заалтыг төдийлэн дэмжихгүй байгаа талаар нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Амьдралын зорилго тань болсон хүүхдээ авран хамгаалахад эцэг эхчүүд заавал оролцох ёстой

Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Жилд 4000 хүүхэд зам тээврийн ослын золиос болж, 1000 нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглахгүй байна. Хүүхдүүдийн 97 хувийг буруу тээвэрлэж байна. Мөнгө байхгүй гээд ингэж болохгүй. Амьдралын зорилго тань болсон хүүхдээ авран хамгаалахад эцэг эхчүүд заавал оролцох ёстой. Хариуцлагатай байх ёстой” гэдгийг хэллээ.

Мөн арав хүртэлх насны хүүхдийг

  • харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээх,
  • мотоциклын арын суудалд тээвэрлэх,
  • харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулах, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх