fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар БСШУС-ын яамнаас тодруулахад "Эрүүл мэндийн яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах хүсэлт гаргасан. Гэвч БСШУСЯамнаас сурагчдыг удаан хугацаагаар амраавал зун долоодугаар сар хүртэл хичээллэх нөхцөл үүснэ гэж үзээд сар гаруйн хугацаанд амраана" гэжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Хэрвээ томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтооно гэсэн байна. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.

Ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан" гэлээ.

X
Нэвтрэх