1-3 нас хүртэл

image

Хүмүүжлийн эерэг аргад хэрхэн суралцахаа зарим эцэг эх мэдэхгүй, нэг л эвээ олохгүй байсаар хүүхдээ жижиг зүйлсэд зэмлэх, үйлдлийг нь хориглох явдал гардаг. Тэгвэл тэдний нүдээр юмс үзэгдлийг ажиглан, дүгнэж үзээрэй. Энэ удаа 1-2 настай хүүхдийн үйлдлүүдээс жишээ авч байна.

Энэ насныхан аливаа эд зүйлд хүрч, барьж үзэж, амталж мэдрэх нь тэдний тархины хөгжилд маш чухал нөлөөтэй. Шинэ зүйлийг танин мэдэхдээ тэд судлаач, шижээчид шиг байдаг. Аль нь дуу чимээ гаргадаг, аль нь унадаг, аль нь хөвдөг зэргийг туршилт хийн олж мэднэ. Тухайлбал:

  • Тэд тоглоомоо ахин дахин унагаана. Энэ нь мэдээж таныг зовоох гэсэндээ биш, "унах" гэж юу болохыг туршиж  байгаа хэрэг.
  • Хүүхэд хоолыг юугаар хийдгийг мэдэхийн тулд гараа хоолондоо дүрдэг.
  • Тоглоом нь ямар амттайг мэдэхийн тулд амандаа хийдэг.
  • Хоол идэж байхдаа тургиж асгадаг нь ямар мэдрэмж төрдгийг үзэх гэсэндээ л тэр.

Хүүхдийн танин мэдэх гэж байгаа ертөнцийн аюулгүй байдлыг хангах явдал бол эцэг эхийн үүрэгт ажил гэдгийг ямагт санаарай.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх