fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хятадын Шанхай хотод амьдардаг таван настай хүүгийн намтар 15 хуудас үргэлжилдэг гэвэл та итгэх үү? Энэ талаар тус улсын сошиал сүлжээгээр шуугиан дэгдээд байна.

Түүнийг сургуульд элсүүлэхээр шалгаруулалтад зориулан танилцуулга бэлдсэн нь ийм урт болсон хэрэг. Намтарт нь түүний зан чанарын онцлог болон олон төрлийн хобби, янз бүрийн туршлагуудыг тоочсоны дотор хамгийн урт жагсаалт үүсгэсэн нь уншсан номын нэрс гэнэ. Тус улсын төв хэвлэлд дурдсанаар хүү хэдийнэ 10 мянган ном уншиж амжжээ.

Хэдийгээр Шанхай хотын захиргаа сургуульд хүүхэд шалгаруулахад намтар болон эцэг эхийн хувийн хэргийг хамаарахгүй талаар энэ оны хоёрдугаар сард шийдвэр гаргасан ч хувийн дунд сургуулиудад элсэх нь маш их өрсөлдөөнтэй тул хүүхдээ сайн сургуульд элсүүлж, амжилттай сургах нь эцэг эхчүүдийн тэмцэл байдаг ажээ. Харин олон нийтийн сүлжээгээр хүүгийн намтар цацагдсан даруйд “Хүүхэд насыг нь сүйтгэжээ” гэх шүүмжлэл олноор ирсэн байна. Удалгүй түүний намтрыг сүлжээнээс устгасан ч ийнхүү маргааны сэдэв болсоор байгаа гэнэ.

Эх сурвалж: bbc.com

X
Нэвтрэх