fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Энэтхэгийн засгийн газар улсын сургуулийн үйл ажиллагааны хөтөлбөрт аз жаргалын хичээлийг нэмжээ.

Энэхүү шинэ аз жаргалын хичээл нь сурагчдын оюун санаа, сэтгэл хөдлөлийн хэрэгцээнд тулгуурлан түүх ярих, бясалгал йога хийх зэргээр оюун бодлыг нь цэгцэлж, дэмжих зорилготой гэнэ.

45 минутын хугацаатай тус хичээлд бэлтгэл, бага, дунд сургуулийн 14 нас хүртэлх сурагчид хамрагддаг байна. Насны ангиллын хувьд бэлтгэлээс хоёрдугаар анги, гурваас тавдугаар анги, зургаагаас наймдугаар ангийн сурагчид гэж хуваажээ.

Аз жаргалын хичээлийн хувьд шалгалт, гэрийн даалгавар гэсэн ойлголт байхгүй.

Тус хичээлийг орсноор сурагчид санаа зоволт, бухимдлаас ангижирч, сэтгэл гутралаа зохицуулах боломж бүрдсэн байна. Аз жаргалын хичээлийн хувьд шалгалт, гэрийн даалгавар гэсэн ойлголт байхгүй гэнэ. Аз жаргалтай хүүхдүүд илүү хурдан сурч, бүтээлчээр сэтгэж, сайн унтаж амарч чаддаг мөн аливаа асуудал тулгархад сэтгэлийн хаттай байдаг аж.

2017 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд Энэтхэгт дөрвөн хүүхдийн нэг нь сэтгэл гутралд орсон байдгийг тогтоожээ. Энэтхэгийн Боловсролын яамны сайд энэ оны хоёрдугаар сард аз жаргалын хичээлийн хөтөлбөрийг эхлүүлэхээ зарлаж, энэ оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэтхэгийн боловсролын систем улсын болон хувийн сургуулиас бүрддэг. Тэрбээр зөвхөн сурагчдын шалгалтын дүн, сурлагад анхаарлаа хандуулдаг боловч багш нарын чадвар, арга барил нь дутмаг байдаг. Тухайлбал жил бүр гаргадаг Боловсролын тайлангаас үзэхэд 14-18 настай сурагчдын 25 хувь нь эх хэлээрээ уншихад бэрхшээлтэй тулгардаг байна.

Эх сурвалж: Weforum

X
Нэвтрэх