
Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд өндөрт тунт А аминдэмийг хүүхдэдээ заавал уулгаарай.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд А аминдэмийг 5 болон 11 сард олгодог. Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэмийн уулгадаг бөгөөд
- 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
- 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг.
Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол уулгахгүй.
Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.
А АМИНДЭМИЙН ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
- Дархлааг дэмжинэ
- Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
- Харааны үйл ажиллагаанд оролцоно.