fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 20 цагт 40 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн 6 настай сурагч хүү алга болсон мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан.

Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв /газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж сэрэмжлүүлж байна.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх