0-18 хүртэл насны нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Улсын төсвийн хүндрэлийн улмаас нийт хүүхдийн 60 хувьд олгож, энэ тэтгэмжийг түр хязгаарласан юм. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дахин 80 хувьд олгож эхэлсэн.
Одоогоор сар бүр 912 мянган хүүхэд арилжааны банкуудаар дамжуулан тэтгэмж авч байна. 2019 оны улсын төсөвт хүссэн хүн бүр хүүхдэдээ тэтгэмж авах талаар тусгасан. Ингэснээр өндөр орлоготой иргэд ч хүсэлтээ гаргаад, тэтгэмж авах боломжтой. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ энэ хоригийг хүлээж авах, эсэхээс хамааран ирэх онд хүссэн хүн бүр хүүхдэдээ тэтгэмж авах эрх баталгаажих юм.
Сэтгүүлч Б.Чимэг