fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-Хамгийн ТОМ хохирогч, Хамгийн БЯЦХАН хүүхэд-

НЭМҮХ-ээс Агаарын бохирдлыг бууруулахаар хийж буй арга хэмжээний талаар Хэвлэлийн хүрээлэнд яг одоо мэдээлэл хийж байна.

Энэ хүрээнд утаанаас хамгаалах амны хаалтыг бага ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараахаар болжээ. Бохирдлын хүнд элементүүд нь газартай ойр тархдаг (машины гэх мэт) учир бага насны хүүхдүүд жижиг биетэй учир хамгийн ихээр өртдөг аж. Цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эх нь тэврээд явчихдаг учир харьцангуй гайгүй ч бага ангийн хүүхдүүд их өртдөг юм.

Анхан шатны зүйл болох амны хаалтыг зөв, тогтмол хэвшүүлэх явдал хэмээлээ. Агаарын бохирдол ихтэй дүүргийн сургуулиудын бага ангийн сурагчдад шат дараалалтай үнэгүй тараах юм. Тус аяныг Цикл худалдааны байгууллагаас НЭМҮХ-тэй хамтран эхлүүлж байгаа бөгөөд бусад байгууллага, аж ахуй нэгжийг ч мөн энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа.

Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү. 

Сэтгүүлч Б.Сондор

X
Нэвтрэх