fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа билээ.

Ингэхдээ иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхийг зорьж байгаа юм.

Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан дүүргийн нэгдсэн эмнэлгийн “Хүүхдийн кабинет”-ийн уртасгасан цагийн хуваарь ба зөвлөгөө авах дугаарыг хүргэж байна.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх