 
        
        		
		
		
		
                    
            Та хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, аливаа зүйлийг яаж мэдэрч хүлээж авдгийг эхлээд ойлгох гэж хичээх хэрэгтэй. Үүний дараа хүүхдийнхээ онцлогт тохирсон шийдлийг эрэлхийлэх нь зүйтэй. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд хүүхэдтэйгээ элэгсэг дотно, чин сэтгэлээсээ харилцан, аливааг ойлгуулах арга замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэх явц багш, эцэг эх, хүүхдийн гурвалсан холбооны хичээл зүтгэлийн үр дүнд л амжилтад хүрнэ гэдгийг та биднээр хэлүүлэхгүй биз ээ.
Та хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцсанаар:
- Сэтгэл санааны хувьд тайван, амгалан болгоно.
- Ямар ч нөхцөлд хайрладаг гэдгээ ойлгуулна.
- Анхаарал, халамжаа харуулна.
- Хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгож хүндэтгэнэ.
- Хүүхдэдээ ямар хэрэгцээ, шаардлага байгааг мэдэрнэ.
- Хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцах, түүний төлөө санаа тавьж сурна.
Эх сурвалж: Аав, ээжийн ном
                                                             
                                                    
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        