Хувийн сургууль, улсын сургууль.
Хэрвээ боломж нь байдаг бол хүн бүхэн хүүхдүүддээ хувийн сургуулийн чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүснэ. Гэвч эдийн засгийн боломж бүгдэд нь тэгш байдаггүй нь хяслантай.
Өдгөө манай нийгэмд энэтхэгийн "кастын" гэгддэг шиг ангийн ялгаатай нийгмийн ялгарал улам бүр бий болж, тэрхүү ялгаа нь тэнгэр газар мэт алсран холдсоор байна. Дэлхий даяараа тэгш эрх хэмээж байхад бид өөрсдийн гараар ялгаатай нийгмийг бий болгосоор. Ердөө хэдхэн жилийн дараа төгссөн сургууль, эзэмшсэн чадвараараа өрсөлдөхийн аргагүй хэсгүүд нийгэмд бий болохоор өнөөдөр бэлтгэгдэж байна.
Гэвч Үндсэн хуульд заасан хүн бүхэн боловсрол эзэмших боломж, өнөөх тэгш эрх нь хаачлаа? Хожим засахын аргагүй алдаа гаргахаас сэргийлэх алхмыг чухам хэн хийх юм бэ?
Та бүхэнд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Зуунаар хоцрогдсон боломж" асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүлээн авна уу.