fbpx

3-5 нас

image

-3-4 настай хүүхдийн хөгжил-

3-4 насныхан ээж, аавынхаа үгийг илүү анхааралтай сонсдог болох ба зарим нэг нь энэ үеийг хүүхдийн хамгийн “сайхан үе” ч гэж нэрлэх нь бий. Хүүхэд бүр өөр өөрийн хурдаар хөгжих ч 5 нас хүрэхээсээ өмнө доорх үе шатуудыг тодорхой хэмжээгээр давсан байдаг.

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

  • Нэр болон насаа хэлнэ.
  • 250-500 орчим үг хэрэглэнэ.
  • Энгийн асуултуудад хариулна.
  • 5-6 үгнээс бүрдсэн өгүүлбэр хэлнэ. 4 нас хүрээд урт, дэлгэрэнгүй өгүүлбэрээр ярьдаг болно.
  • Үг хэллэгийг цэвэр дуудна.
  • Түүх, үлгэр, болсон явдлынхаа тухай ярина.

ТАНИН МЭДЭХҮЙ

Таны хүүхэд маш их зүйл асууж лавлаж эхэлнэ.  “Тэнгэр яагаад хөх өнгөтэй юм?”, “Шувуунд өд ямар хэрэгтэй юм?” гэх мэт дуусашгүй олон асуултуудад та дарагдах болно. Яагаад? Яагаад? гэсэн асуулт асуухаас гадна 3-4 насныхан:

  • Өнгөнүүдийг зөв ялгаж, нэрлэнэ.
  • Ижилхэн бас ялгаатай гэдгийн учрыг ойлгоно.
  • Илүү бүтээлчээр сэтгэж, дуурайна.
  • Гурван үйлдэлт зааврыг биелүүлнэ.
  • Сонссон, үзсэн зүйлээ сайн санана.
  • Өглөө, өдөр, орой гэх мэт цаг хугацааны ойлголтуудыг сайн ойлгож эхэлнэ.
  • Тоо тоолно.
  • Эд юмсыг хэлбэр дүрс, өнгөөр нь ялгана.
  • Өөрийнх нь насанд тохирсон эвлүүлдэг тоглоомыг эвлүүлнэ.
  • Танил зүйлээ зааж, нэрлэнэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх