fbpx

Ээж, аавуудад

image

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд тулгардаг нэг асуудал бол зөрүүд зантай нүүр тулах явдал. Үнэндээ хүүхэд зөрүүдлэн зүтгээд байгаагийнхаа шалтгаан үр дагаврыг өөрөө ч ойлгодоггүй гэнэ.

Эцэг эх хайраа мартан хүүхдэдээ хүйтэн ширүүн хандаж, ялангуяа хүүхдээ зодсон тохиолдолд тэдэнд насан туршид нь мартагдахааргүй таагүй сэтгэгдэл үлдэнэ. Энэ нь дахин давтагддаг бол бүр ч аюултай. Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань том болоод өөрийн хүүхдийг, бас өрөөлийг зоддог болохгүй гэсэн баталгаа байхгүй.

ХҮҮХДЭЭ ШИЙТГЭХЭЭС ЗАЙЛСХИЙХЭД ДАРААХ ЗҮЙЛС ТУСАЛНА

  • Гэр бүлийн таатай уур амьсгал хүүхдэд сайнаар нөлөөлж элдэв этгээд зан авир гаргахгүй байхад нөлөөлдөг.
  • Хүүхдээ ойлгохын тулд өдөр бүр бага ч атугай ярилцах, сонсох цаг гаргаарай.
  • Шийтгэлийг давхар оноохгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд бүдэрч унахад түүнд өвдөлт хангалттай. Дээрээс нь үглэж загнах бол илүүц.
  • Тавьсан шаардлагадаа тууштай байгаарай. Эхлээд хориглож байсан зүйлээ дараа нь зөвшөөрвөл хүүхдийн итгэл алдардаг. Иймд дараагийн шаардлага чинь үр дүнгүй болох талтай.
  • Хүүхдээ алдаа гаргах болгонд нь хатуурхаад байлгүй тэднийг алдаанаасаа суралцах боломж олго.
  • Хүүхдээ бусадтай зүй бусаар харилцах тохиолдолд учир шалтгааныг нь олж хүүхдээ ойлгохыг хичээгээрэй.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх