fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Зул сарын баяраар бусдын адил баярлаж чадахгүй, хүнд өвчтэй хүүхдүүдийг хэсэг сайн дурын залуу 2016 оноос хойш өвөрмөц аргаар баярлуулдаг болжээ.

Тэд анх Австралийн Мельбурн хотын нэгэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүдийн зургийг авч ид шидийн оронд байгаа мэтээр эвлүүлэг хийснээр уг санаа нь баяжин Австрали төдийгүй Шинэ Зеланд, Канад, Их Британи зэрэг улсад хүрээгээ тэлээд байна.

Эмнэлгээсээ гарах боломжгүй хүүхдүүдийн зургийг зул сарын уур амьсгалтай орчин болгон өөрчлөөд өгөхөд хүүхдүүд туйлын их баярладаг тухай уг төслийн санаачлагч Карен Алсоп дурсжээ.

 

Эх сурвалж: boredpanda.com

X
Нэвтрэх