fbpx

Мэдээ, мэдээлэл

Оросын Магнитогорск хотод нурсан орон сууцны дороос 11 сартай хүүг эсэн мэнд олсон байна.

Хүүг нийслэл Москва хотын Хүүхдийн мэс засал, гэмтэл судлалын институт руу хүргэсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 31-ний өглөө Магнитогорск хотод 10 давхар орон сууцны нэг орц нь нурж, одоогоор есөн хүний цогцос олоод байгаа юм. Аврагчид барилгын бусад орцны 30 гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Харин хүүг өчигдөр буюу нэг хоногийн дараа олсон байна.

ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос ахуйн газ дэлбэрсний улмаас байшин нурсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм

Аврагчид хүүхдийн уйлах чимээ сонсчээ. Эвгүй хөдөлбөл дахин нурж хүүхэд эндэх эрсдэлтэй байсан тул шалны хавтан, тоосго, тавилгануудыг зайчилж, буйданг  холдуулснаар хүүхдийг аварчээ. Буйдангийн хажууд хүү хүүхдийн оронд хэвтэж байсан учраас амьд үлдсэн гэж үзэж байна.

Хүү гавлын ясны битүү гэмтэл, шилбэний ясны хугарал, осгосон байдалтай олджээ. Түүнийг нуранги дороос олоод шууд сэхээний эмчилгээнд оруулсан байна.

ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос ахуйн газ дэлбэрсний улмаас байшин нурсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: ТАСС

Сэтгүүлч А.Мишээл

X
Нэвтрэх