fbpx

Боловсрол

image

Өнөө цагт хүүхдээ сонгодог урлагийг ойлгож мэдэрдэг нэгэн болоосой хэмээн нууцхан хүсдэг эцэг эх олширсон. Бид та бүхэнд хүүхдэд сонсгоход тохиромжтой, хөгжилтэй хөнгөн, баялаг зэрэг олон хэв маягийг илэрхийлэх 10 сонгодог бүтээлийг санал болгож байна. Зөвхөн сонсох төдийгүй хөгжимчдийн хэрхэн тоглож байгааг нь үзүүлбэл, болж өгвөл театрт дэргэдээс нь үзүүлбэл илүү гайхалтай үр дүнг харах болно гэдгийг хөгжмийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Яваандаа танай гэр бүл хамгийн дуртай бүтээлүүдийнхээ жагсаалтыг гаргаад авсан ч болох юм шүү.

1. Людвиг ван Битховен — 5-р Симфони (C Minor, op. 67)

Энэхүү бүтээл бол хамгийн чухал, хамгийн хялбар таньдаг болж болох сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Уг бүтээлийн эхлэл хэсгийн аялгууг дискорок н ролл зэрэг урсгалуудад ч ашигласан байдаг шүү дээ.

2. Антонио Вивалди — Дөрвөн улирал. Хийлийн гоцлол, чавхдаст хөгжмийн найралд зориулсан концерт

Дөрвөн улирал бол Антонио Вивалдийн хамгийн алдартай бүтээлийн нэг төдийгүй сонгодог хөгжмийн хамгийн их таашаагдсан бүтээлийн нэгд зүй ёсоор орно. Хүүхдээсээ "Чи дөрвөн улирлыг ялган сонсож байна уу?" гэх зэргээр асууж гайхалтай яриа өрнүүлж болох юм.

3. Й.С.Бах — Toccata and Fugue in D Minor

1703-1707 оны хооронд туурвисан энэхүү бүтээл түүний оргон хөгжимд зориулсан хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Үзэгчид Диснейн 1940 онд тавьсан алдарт Фантасия хэмээх цоморлог бүтээлд орсон байдгаар нь илүүтэй мэддэг шүү дээ.

4. Пётр Ильич Чайковский— Цөмөөхэй

Цөмөөхэйн адал явдлын тухай энэхүү гайхалтай түүх хөгжмөөр амилан өнөөг хүрч, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн хамгийн дуртай бүтээлийн нэг хэвээр байсаар байна.

5. Уолфганг Амадей Моцарт —Ave Verum Corpus, K. 618

Моцартын авьяас хар багад нь тодорч онцгой чадварлаг хөгжмийн зохиолч, хийлч, төгөлдөр хуурч болсныг бараг хүн бүр мэднэ. Энэхүү бүтээлийг тэрээр 1791 онд зуурдаар таалал төгсөхөөсөө өмнөхөн нэгэн найздаа зориулан туурвисан гэдэг. Уг бүтээлийн гол бүрэлдэхүүн нь хөвгүүдийн найрал дуу юм.

6. Самуэл Барбер —Adagio for Strings, op. 11

Америкийн хөгжмийн зохиолч Самуэл Барберийн авьяас Моцартын нэгэн адил хүүхэд насанд нь буюу өсвөр насных нь төгсгөл үед илэрчээ. Тэрээр хөгжмийн зохиол туурвихын зэрэгцээ гайхалтай чадварлаг хийлч, төгөлдөр хуурч болсон юм. Түүний энэхүү бүтээл олон янзын сэтгэл хөдлөлийг гайхалтайгаар илэрхийлсэн бөгөөд олон хүн үүнийг "Сонгодог хөгжмийн хамгийн гунигтай бүтээл" хэмээн дүгнэсэн нь бий.

7. Сергей Рахманинов — Төгөлдөр хуурын 2-р концерт (in C Minor)

Түүний баялаг, романтик хэв маягаараа танигдсан түүний олон бүтээл алдар нэрийн оргилд хүргэсэн. Тэдгээр бүтээлүүдийнх нь дундаас С Минорт бичигдсэн, төгөлдөр хуурын 2-р концерт сэтгэл хөдлөм гайхалтай эмоцитой аялгуугаараа хэн бүхний дуртай бүтээл болдог гэж хэлж болно.

8. Густав Холст — Гаригууд, op. 32

Гаригууд, op. 32  бол долоон хэсгээс бүрдсэн хөгжмийн зохиол бөгөөд нарны аймгийн гаригуудыг өөрийн мэдрэмжээрээ илэрхийлсэн байна. Үүнийг телевизийн олон бүтээл, олон кинонд ашигладаг.

9. Модест Мусоргский — Нүцгэн уулын шөнө

Сабатын шулмуудаас сэдэвлэсэн уг бүтээл хөгжмийн зураг хэмээн алдаршсан байна. Гайхалтай дүрслэлтэй энэхүү бүтээл төсөөлөлдөө хөвөх боломж олгоно. Мөн энэ бүтээл ямарваа нэг биет зүйлээс хөгжмийг сэдэвлэж болдог гэдгийг хүүхдэд тайлбарлах гайхалтай жишээ болж болох юм.

10. Клод Дебюсси —Prélude à l’après-midi d’un faune (Нэгэн фауны үдээс хойших явдлын тухай удиртгал)

Дебюсси энэ бүтээлдээ нэгэн залуу фаун (домогт гардаг хагас хүн, хагас ямаа) үдээс хойш ойн гүнд мармэйд (домогт гардаг хагас хүн, хагас загас)-уудтай хамт цагийг өнгөрөөж буй тухай өгүүлдэг. Түүний бүтээл өнгө төрх, өгүүлэмжийнхээ хувьд импрессионист уран зургийг санагдуулдаг. Түүний бүтээлийг сонсоход өөр хэмжигдэхүүнд орсон мэт болно.

Эх сурвалж: esme.com

X
Нэвтрэх