fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрээр уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан гэдгийг хэллээ.

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд  өөрчлөлт орсон.

ЕБС-ын сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Мөн эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал өндөр шаардлагатай байхыг дурдлаа. Нийслэлийн хэмжээнд гал түймэрт  хүүхэд өртсөн дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэлсэн юм.

Сэтгүүлч Б.Нямдарь

X
Нэвтрэх