fbpx

Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчнөөс чадах чинээгээрээ сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд удаа дараа анхааруулсаар байна.

Томуу нь вирусын халдвараар үүсгэгддэг бөгөөд гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, яс, булчин, үеэр өвдөх, хуурай, зовиуртай ханиах, хамраас нус гоожих, хамар битүүрэх болон хоолны дуршил буурах зэрэг шинжээр илэрдэг.
Гурван өдрөөс дээш хугацаанд халуурах, ханиалга улам хүндрэх (ханиах үед цээжээр өвдөх, цээж хонхолзох г.м) тохиолдолд заавал эмчид хандаарай!

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

X
Нэвтрэх