fbpx

Хүүхдийн хооллолт

image

Энэ улиралд хүүхдийн хоолонд онцгой анхаарах ёстой. Өвөл хүүхдийн биеэс халуун их алдах, илч зарцуулалт нэмэгдэх, бодисын солилцоо, эрхтэн системийн үйл ажиллагааны ачаалал нэмэгддэг. Иймд алдагдаж буй илчлэгийг нөхөх хоол хэрэгтэй.

Илчлэг нөхөхийн зэрэгцээ өсч торниж буй бие махбодын хэрэгцээг хангах, халдвараас хамгаалах, орчны тохиромжгүй нөлөөг багасгахад гол нөлөө үзүүлэгч уургийг арай нэмүү хэмжээгээр шаардана.

Өдөрт 4 удаа хооллох ба 2 удаа үндсэн уураг, тослог ихтэй хоол, 2 удаа хөнгөн хоол, тухайлбал будааны агшаамал, гурилан бүтээгдэхүүн, ногооны зууш, зутан, аарцтай хоол өгч болно.

Өвлийн хүйтэнд хүүхэд халдвар авах, даарах хоёроос болж амьсгалын замын өвчнөөр өвдөх нь элбэг. Биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд уураг болон бусад бодисын шимэгдэлтийг сайжруулах, цус төлжүүлэгч аминдэмүүдийн хэрэгцээ ч нэмэгдэнэ. Ялангуяа С, В бүлгийн аминдэм илүү хэрэгцээтэй. Иймд аминдэмүүдээр баяжуулсан жимсний шүүс, амин дэмээр баялаг, хурдан хөлдөөсөн бусад бүтээгдэхүүн, эрдсээр баялаг хүүхдийн элдэв төрлийн хоол өгч болох юм.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх