fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Нийслэлийн боловсролын газраас гаргасан статистикаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2016 онд 72 хувь, 2017 онд 77.6 хувь,  байсан бол 2018 онд 80.1 хувьд хүрчээ.

Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулж, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн байна.

Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд шинээр элсэх хоёр настан болон бүртгэлээ баталгаажуулах 2-5 настай хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг 100 хувь цахим системд шилжүүлсэн хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх