Хүүхдийн хооллолт

image

Яагаад 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхлэх шаардлагатай вэ?

  • Хүүхдийг 6 сар хүрэхэд эхийн сүүний илчлэг хүүхдийн амьдрал, өсөлт хөгжил, хөдөлгөөн зэрэг олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг хангаж хүрэлцэхгүй болно.
  • Энэ үед хүүхдийн хоол боловсруулах эрхтэн сүүнээс өөр хоол боловсруулж эхлэхэд бэлэн болсон байна.
  • Хүүхэд арай өтгөн хоол идэх чадвартай болно.
  • Насанд хүрэгчдийн хоолонд ороход бэлтгэл болдог.

ХҮҮХЭД НЭМЭГДЭЛ ХООЛ ИДЭХ ГЭЖ ХҮСЭХ ШИНЖ

Хүүхэд 6 сар хүрэхээрээ хөхний сүүндээ сайн цадахгүй байгаа нь дараах шинжээр илэрнэ. Үүнд:

  • Олон дахин сэрэх,
  • Хөхүүлсний дараа уйлах,
  • Гэрийнхнийгээ хоол идэхэд горьдох,
  • Хоол дагуулан харах,
  • Идэх юмыг барих гэж тэмүүлэх болдог.
  • Энэ үеэс нь нэмэгдэл хоол өгнө.

6 сартай хүүхэд нухаш маягийн хоол, агшаамал зэрэг тэжээллэг хоол идэхэд бэлтгэгдсэн байдаг. Үүнийг дараах шинжүүдээр мэдэж болно.

  • Амандаа юм хийх гэнэ.
  • Хэлээ сайн хөдөлгөдөг болно.
  • Шүд ургаж эхэлнэ.
  • Эрүүгээ дээш доош хөдөлгөн зажлах хөдөлгөөн хийж эхэлнэ.

Нэмэгдэл хоол ямар байх ёстой вэ?

  • Тэжээллэг (илчлэг, тэжээллэг бодис уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм хангалттай) байх,
  • Хэмжээ нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байх,
  • Хоолыг бэлтгэхдээ хүүхдийн хоол боловсруулах чадварыг харгалзан тэжээллэг бодисыг алдахгүй аргаар бэлтгэх хэрэгтэй.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир

Зөвлөх: М.Оюунбилэг, Ж.Батжаргал

X
Нэвтрэх