fbpx

1-3 нас хүртэл

image

2-3 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт

  • Алхах, гүйх, авирах хөдөлгөөнийг янз бүрээр гүйцэтгэнэ
  • Өнхрүүлэх, үсрэх, харайх, шидэх хөдөлгөөнийг янз бүрээр хийнэ
  • Нэг хөл дээрээ догонцож цөөн удаа үсэрнэ
  • Гар хурууны нарийн хөдөлгөөн шаардсан үйлдлийг хийж чаддаг болсон байна.

Энэ насанд хүүхдийн амьсгал, зүрх судасны системийн хөгжил гүйцэж, үйл ажиллагаа нь ихсэх ч хязгаарлагдмал байх тул дасгал хөдөлгөөнийг болгоомжтой хийлгээрэй. Харин тэд чөлөөтэй алхаж, гүйж, шатаар өгсөж уруудан, хувцсаа тайлж, өмсөж, хоолоо идэж, нүүр гараа угааж чадна. Тэдний үгийн сан 1200-1500 орчим болох ба богино шүлэг хэлж, өнгө, хэлбэр дүрс ялгаж сурахаас гадна олон хүүхэдтэй тоглож сурах болно. Олон асуулт тавьж эхлэхэд нь хариулж байгаарай.

X
Нэвтрэх