Хоол тэжээл

image

Ээж таны хооллолт эрүүл хүүхэд төрүүлэх нэг үндсэн нөхцөл болно.  Жирэмсний хугацаандаа та зөв хооллож, тэжээллэг, амин дэмээр баялаг хоол зохистой хүнс хэрэглэвэл хэвлий дэх бяцхан үр тань эрүүл энх өсөж торнино.

Зөв хооллолт гэдэг нь их хэмжээгээр хооллох биш, харин олон төрлийн чанартай хоолыг бага багаар ойр ойрхон идэхийг хэлнэ.

Хэрэв та нэг хүүхэд тээж байгаа бол таны биеийн жин сард 1,3 кг-аас ихгүй нэмэгдэх ёстой. Та үүнийг өөрөө хянаж биеийн жингээ хоол хөдөлгөөний дэглэмээр зохицуулаарай. Жирэмсэн хугацаанд хоолны дэглэм барих нь цагаа олоогүй, хамгийн буруу шийдэл болно.  Харин зохистой, тэнцвэртэй, олон төрлийн хүнс хэрэглэх нь нэн чухал.

Эх хоол тэжээлийн дутагдалтай байх нь хэвлий дэх үрийн тань тархины хөгжилд хамгийн муугаар нөлөөлнө. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн тархины хөгжил саатах, улмаар эмгэгтэй төрөх нөхцөл ч болж болох юм. Түүнчлэн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөх, бие махбодийн болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжил, зулбах магадлал өндөр байна. Энэ нь тураалтай, бага жинтэй эхчүүдэд тохиолдож болохыг анхаарна уу.

Мөн хэтэрсэн жинтэй (хэт тарган) байх нь төрөх үед хэдэн хүндрэлийг учруулдаг.

Тухайлбал,

  • Эх хөдөлгөөнтэй байж чадахгүйгээс хүүхэд эхийн хэвлийд таргалах
  • Төрөх үед умайн булчингийн ширхгүүдэд өөх ихээр хуримтлагдсанаас булчин хангалттай агшиж хүүхдийг түрж гаргаж чадахгүй байх
  • Зүрхэнд ачаалал өгөх
  • Хожуу хордлоготой байх зэрэг болно.

Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго

X
Нэвтрэх