fbpx

Мэдээ, мэдээлэл

image

АНУ-ын Хойд Каролина мужийн Кравен бүсийн ойд төөрсөн гурван настай хүүг эсэн мэнд олжээ. Хамгийн сонирхолтой нь хүү хоёр өдрийн турш баавгайтай хамт байсан гэж гэр бүлийнхэн болоод цагдаа нарт хэлсэн байна.

Каси Хатавэй гэх хүү өнгөрсөн мягмар гарагт ойн захад байдаг эмээгийнхээ байшингаас ой руу ороод алга болсон юм. Тэр өдөр гадаа 0 градусын хүйтэн байсан гэнэ.

Хүүг ойн гүнд бутанд орооцолдсон байхад цагдаа нар олжээ. Тэрбээр, ой руу 45 метрийн гүнд орсон байж. Каси Хатавэйг олдог өдөр бороотой байсан тул аврах албаныхан бэлхүүсээр татсан усыг гаталж 66 см өндөртэй хүүгийн байгаа газар очсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэн шинжилгээнд оруулахад шингэн дутагдаж, даарсан байсан ч бусдаар эрүүл байжээ.

Кравен бүсийн захиргааны албан тушаалтан WCTI телевизийн сувагт “Баавгай түүнийг аюулгүй байлгаж асран хамгаалсан гэж хүү ярьсан” гэж хэлсэн байна.

Мөн хүүгийн авга эгч Бреанна Хатавэй өөрийн фэйсбүүк хуудаснаа “Каси эрүүл саруул, инээмсэглэн, ярьж чадаж байна. Төөрсөн хоёр хоногтоо баавгайтай хамт байсан гэж хэллээ. Бурхан түүнийг аюулгүй байлгахаар найз илгээжээ. Гайхамшиг тохиолдлоо” гэж бичжээ.

Хойд Каролина мужид хар баавгай элбэг байдаг төдийгүй догшин биш гэнэ. Харин Каси Хатавэйгийн дүрсэлсэн баавгай бодит эсэхийг баталгаажуулах боломжгүй юм байна.

Эх сурвалж: Independent.co

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх