Эрүүл мэндийн яамнаас гаргасан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хоолой зайлах зөвлөмжийг хүргэж байна.
Хоолойг сармис, нимбэг, сода, давсны уусмалаар нэг удаа зайлахдаа 5-7 удаа давтаж, арав хоног завсарлан үргэлжлүүлэн зайлах юм.
Сармисны уусмал бэлтгэхдээ 500 мл халуун усанд 4-5 хумс нунтагласан сармис хийнэ.
Нимбэгний уусмалыг 250 мл халуун усанд нэг зүсэм нимбэг хийж бэлтгэнэ.
Соданы уусмалыг 100 мл бүлээн усанд 2 гр сода хийн бэлтгэх бол 95 мл усанд 5 гр эсвэл хоолны халбагаар жамц давс хийн давсны уусмалыг бэлтгэж хоолойгоо зайлаарай.