fbpx

Халдварт өвчин

image

Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Хоёр хөршид уг өвчний өвчлөл өндөр байгаа бөгөөд уг өвчлөл нь улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Иймд:

  • Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юмуу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх
  • Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх
  • Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.

Баярын өмнөх өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д ажиллаж, тус төвийн эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагуудтай уулзаж томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.

Мөн Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Улаанбурхан өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр болж буй цахим  сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг анхааруулсан байна.

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар халдварладаг, вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхдэд тохиолддог энэ өвчин өндөр халуурах, хордлого, нүдний салст бүрхүүл улайж үрэвсэх, биеэр толбот гүвдрүү туурах зэрэг шинжээр илэрдэг.

X
Нэвтрэх