fbpx

Мэдээ, мэдээлэл

image

ЕБС, цэцэрлэгүүд Монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг билээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн багш сурагчид “Дээлтэй Монгол” өдөрлөгийг өчигдөр хийжээ. Энэ өдөр бүх хүүхдүүд монгол үндэсний хувцсаараа гоёсон байв.

Тус цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд мэндлэх хүндлэх ёс, ардын дуу болоод үндэсний тоглоом наадгайгаар хэрхэн тоглохыг заав. Хүүхдүүд үндэсний тоглоом наадгайгаар наадаж, монгол ардын дуу дуулж авъяас билгээ уралдуулсан юм.

 

Гэрэл зураг: Э.Батзавъяа

X
Нэвтрэх