fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Иракт 25 настай бүсгүй долоон ихэр хүүхэд төрүүлжээ. Тэрбээр Иракийн зүүн хэсэгт орших Дияали мужийн эмнэлэгт амаржсан бөгөөд энэ нь тус улсад нэг дор долоон  ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол юм байна.

Орон нутгийн эмнэлэг

Тус мужийн эрүүл мэндийн газрын төлөөлөгч Фирас аль Иззави 25 настай ээж /нэрийг нь дурдаагүй байна/ хүүхдүүдээ өөрөөрөө төрүүлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэжээ.

Долоон ихрийн зургаа нь охин нэг нь хүү юм байна. Нялхаст эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн байдал нь сайн байна гэжээ.

Хамт хэвтэж байгаа хоёр нярайн зургийг мөн нийтэлжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоон ихрийн тухай мэдээлэл түгэж, зураг нь нийтлэгдсэний дараа улс даяараа баяр хөөр болцгоожээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Ливаны Сент Жоржийн их сургуулийн эмнэлэгт зургаан ихэр хүүхэд буюу гурван охин, гурван хүү төрсөн байна. 10 хүүхдийн эцэг болсон Юсеф Фадл эхнэртэйгээ ойрын хугацаанд дахиж хүүхэдтэй болох бодолгүй байгаа талаар хэлж байжээ.

Эх сурвалж: Mirror.co.uk

Сэтгүүлч А.Мишээл

X
Нэвтрэх