Эрүүл мэнд

image

УРАГ ТАНЫ СЭТГЭЛ САНААГ ХЭРХЭН ОЙЛГОДОГ ВЭ?
Хэвлийдээ үрээ тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олон эмэгтэйчүүдийн сэтгэлзүй өмнөх үеэсээ өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж, гэр бүлийн харилцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд урган гарч ирнэ. Хүүхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар гуниг, ганцаардлыг арилгах зүйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм.

Жирэмсэн болмогц бие шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт илэрч байгааг ЭЭЖ та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлрөх, эсвэл нөсөөжих, хөхний хэмжээ томорч чангарах, бэлхүүсээр өдөр ирэх тусам бүдүүрэх, зан харьцаа өөрчлөгдөн эелдэг, дөлгөөн тайван болж хөдөлгөөн эвлэг тогтуун болох гэх мэт олон өөрчлөлт гарна. Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй бүрд харилцан адилгүй байна.

Жирэмсний хугацаанд эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь бие махбодод боловсорч байгаа даавартай холбоотой гэдгийг дахин давтан хэлэх нь зүйтэй байх. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй эмзэг, уйламхай болох, мөн сэтгэл санаагаар унах, айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүд илэрнэ.

ЦОО ШИНЭ АМЬДРАЛ ЭХЭЛЖ БАЙНА
Хүүхдээ төрүүлэхээр шийдсэн бол эдгээр сэтгэлийн зовнилыг огт ажралгүйгээр, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бүлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй. Та жирэмсэлэхийг хүсч байсан бол энэ баярт үйл явдал болно.

Жирэмсний үед таны бие махбод их ачааллыг үүрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харин та өөрөө эрүүл байж, хүүхдээ эрүүл төрүүлэхэд амьдралын хэв маяг, хооллолт, ажил амралтын дэглэмд ихээхэн өөрчлөлт оруулах хэрэгтэй болдог.

Хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөн нь бодисын солилцоонд нөлөөлдөг. Баяр хөөр, айдас, хямрал, эсэргүүцэл, өөрөөр хэлбэл, бүх сэтгэлийн хөдөлгөөнийг хүлээн авагчууд нь биеийн эд эсэд уламжилдаг. Энэ үүргийг сэтгэл санааны өөрчлөлтөөр үүсэх гормонууд гүйцэтгэдэг. Бие махбод сэтгэл санааны харилцан нөлөөллийн үр дүнгээс урагт янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг.

Харин энэ нь эхийн сэтгэл санаанд үе үе гарах өөрчлөлт хүүхдэд тань хор учруулна гэсэн ойлголт биш юм. Хэрэв ураг хайрлуулж байгаадаа итгэлтэй бол хааяа хааяа тохиолдох хүчтэй хямрал түүнд нөлөөлөхгүй. Сэтгэл санаа ба хямралыг тайлах орчин байхгүй бол урагт уйтгартай, нэгэн хэвийн санагдаж магадгүй. Өмнө нь дурдсанаар хэвлийдээ өдөөлт авсан урагт хуримтлагдсан туршлагын нөлөөгөөр харах сонсох, хөгжил харагддаг.

Сурах чадвар сайтай, оюун ухааны түвшин өндөр болдог.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх