fbpx

Хүмүүжил

image

Хүүхдээ эерэг, зөв аргаар хүмүүжүүлнэ гэдэг нь хүүхдээ зөнд нь хаяж, толгой дээрээ гаргана гэсэн үг БИШ юм. Хүссэн бүхнийг нь зөвшөөрнө гэсэн үг ч БИШ.

Харин хүүхдийг хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм. Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах таны зөв тодорхой харилцааг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүүхэдтэйгээ харилцан бие биенээ хүндэтгэсэн харилцааг бий болгоно гэсэн үг.

Заримдаа эцэг эхчүүд тулгамдсан нөхцөл байдалд яаран хариу арга хэмжээ авах, эсвэл зодох, цохих зэрэг шийтгэлээс зайлсхийн өөр шийтгэл сонгох нь зөв гэж боддог. Гэтэл хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван чуулах чадвартай болоход нь хүүхдэдээ туслахын тулд хүчирхийлэл хэрэглэлгүй биеэ зөв авч явахад тэдэнд үлгэрлэх ёстой. Ингэж чадвал хүүхэд тань бусдын санаа бодлыг ойлгон хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сурна. Энэ бүхнийг цогцоор нь хэрэгжүүлж чадсан ээж, аав та бүхэн хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлсэндээ үргэлж сэтгэл хангалуун үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх