Хорвоод удахгүй мэндлэх хайрын элчүүддээ аавууд цаг зав гаргаж хэвлийдээ байх үеэс нь л дуулж, бүжиглэж, үлгэр, домог, хайрын түүхээ ярьж өгч байгаарай.
- Хүүхэд 27 долоо хоногтойгоос таны ярих бүх зүйлсийг сонсож чаддаг болно.
- Та хэдий чинээ их ярилцдаг байна хүүхэд төдий чинээ хурдан хэлд ордог.
- Сайн ярилцдаг байвал хүүхэд аавтайгаа үлдэх үед танил дуу хоолойгоо сонсоод тайван байж чадна.
- Хамгийн том нууцыг хэлэхэд, хүүхэд ном уншиж өгдөг хүндээ илүү нээлттэй, ойр дотно, итгэдэг, үгэнд нь оромтгой байдаг. Тэгэхээр та хэдийгээр мөөмгүй ч өөр боломж бас байгаа биз
Зөвлөгөөг минь уйгагүй уншдаг, хүлээдэг, хэрэгжүүлдэг бүтээлч та нартаа мөн БАЯРЛАЛАА.
Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)